Малчдыг дэмжих зээлд нэмж 50 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл” багтсан. Хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, ноолуур, ноос, арьс шир бэлтгэлийн үйл ажиллагаанд 200 тэрбум төгрөг, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөг гэсэн ангилалтай тус зээлийг арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна. Өнөөдрийн байдлаар малчид, мал бүхий иргэд нийт 182.9 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй авчээ. Цаашид малчин, мал аж ахуйн үйлдвэр эрхлэгчид малынхаа үүлдэр ашиг шимийг сайжруулах, бэлчээр хамгаалах чиглэлээр зээл авах хүсэлт нэмэгдэх төлөвтэй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн … Continue reading Малчдыг дэмжих зээлд нэмж 50 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно